Өнгөрөгч амралтын өдрүүдэд обьектийн 1, гал түймрийн зөрчлийн 3, цахилгаан шат гацсан 1, мэдээллийн 1 дуудлага ирж, нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Бичил хорооллын урд замд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад BMB загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 17 дугаар гудамжинд хашаанд цахилгааны шат шатаж байна гэх дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасаг очиж ажиллаж, аюулгүй болгожээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































