ОБЕГ-т объектын гал түймрийн 6, гал түймрийн зөрчлийн 2 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухбайлбал, Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян уулын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































