зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3 тэрбум 412.4 сая төгрөг улс, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ

2013-7-08
0
ЖИРГЭХ
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс /хуучин нэрээр/ Монгол Улсын шүүхийн 2013 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнгийн статистик мэдээллийг гаргажээ. 
big_ДЭЭД-ШҮҮХ    Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс /хуучин нэрээр/ Монгол Улсын шүүхийн 2013 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнгийн статистик мэдээллийг гаргажээ. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

    Анхан шатны шүүхүүд 27775 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч,  4436 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, буцаах, харъяаллын  дагуу  зохих байгууллагад  шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 18360 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэг 26.6 хувиар өссөн байна.  

    Хянан шийдвэрлэсэн нийт 18360  хэргийн  5820 буюу 31.7 хувийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар,  12135  буюу 66.1 хувийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг  Сэлэнгэ, Архангай аймагт  1.5 – 16.4 хувиар буурч, Дорнод, Орхон, Төв, Нийслэл, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь  аймагт 3.8  - 176.7 хувиар  нэмэгджээ. Говьсүмбэр аймагт өмнөх оны мөн үетэй адил байна.

   Нийт хэрэгт иргэний эрх зүйн маргаан 37,1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан 44,5, гэр бүлийн эрх зүйн маргаан 10,9, хөдөлмөрийн эрх зүйн маргаан  2,8  хувийг тус тус эзэлж байна.

Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар 1039 хэрэг хүлээн авснаас 906 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. Харин 11 хэрэгт давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, 15 хэргийн гомдол гаргах эрх бүхий этгээд гаргасан гомдлоо татгалзан буцаан авсан аж.

    Хяналтын шатны журмаар иргэний 530 хэрэг хүлээн авснаас 100-г хянан хариу өгч,    387 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2013 оны эхний хагас жилд 1324 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 287 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж,        539 хэргийг шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэрэг 31,1  хувиар өссөн байна.

    Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Булган, Увс, Сүхбаатар аймгуудад 38.5-50 хувиар буурч, Хөвсгөл, Нийслэл, Дорноговь, Баян-Өлгий, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Орхон, Баянхонгор, Сэлэнгэ, Архангай, Дорнод, Өмнөговь,  Завхан, Дархан-Уул, Хэнтий, Ховд, Дундговь аймгуудад 12.5 хувиас 6 дахин өсчээ.

Хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл газрын маргаан 108, сонгуультай холбоотой 90, төрийн албаны 85, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой 56, ашигт малтмалтай холбоотой 35, татварын 30, тендерийн 9, төрийн болон орон нутгийн өмчийн тухай 1, бусад маргаан 125 тус тус байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар захиргааны      338 хэрэг хүлээн авснаас 295  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

    Хяналтын шатны  журмаар захиргааны 169 хэрэг хүлээн авснаас 131 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Бусад асуудлаар
    Анхан шатны шүүхүүд бүгд 8251  хүнд захиргааны арга хэмжээ авсны дотор  578  хүнийг 11.6  сая  төгрөгөөр торгож, 7673 хүнд баривчлах  шийтгэл ногдуулжээ.
    
    Тайлангийн хугацаанд шүүхүүд ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 1142 материалыг хянан хэлэлцэж, 18  санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 68 хоригдлыг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлж, 692  хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь тэнсэн суллаж, 1 хоригдлын  хорих ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж,  363  хоригдлын ял эдлэх дэглэмийг өөрчилжээ.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 421 сэжигтнийг баривчлах тухай материалыг хүлээн авч, 384 сэжигтнийг  баривчлах зөвшөөрөл олгож,  37 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 1158  хүнийг сэжигтнээр, 1200 хүнийг яллагдагчаар цагдан хорьж, 201 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид  3  тэрбум 412.4  сая  төгрөг улс, орон  нутгийн  орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.    

    Анхан шатны шүүхүүд нийт  39432 хэрэг, маргааныг шийдвэрлэсний дотор эрүүгийн  3437, иргэний 22796, захиргааны  826  хэрэг, 8251 захиргааны зөрчил, ялтныг ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай 1142 хүсэлт, 2980 хүнд баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эсэх тухай асуудал  хэлэлцжээ.

    Ерөнхий харъяаллын анхан шатны шүүх болох сум, сум дундын шүүхийн нэг шүүгч дунджаар 120, дүүргийн шүүхийн нэг шүүгч  дунджаар 212  хэрэг маргаан шийдвэрлэсэн байна.

    Дашрамд дурдахад 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ, мэдээллийг Шүүхийн Ерөнхий зөвлөл гаргахаар болжээ.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    6 цаг 0 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    9 цаг 0 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    9 цаг 8 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    9 цаг 15 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    9 цаг 18 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    9 цаг 24 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    9 цаг 46 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    12 цаг 2 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    12 цаг 9 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    12 цаг 45 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    13 цаг 15 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    14 цаг 4 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    14 цаг 8 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    14 цаг 47 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    16 цаг 56 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    17 цаг 11 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    17 цаг 23 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    17 цаг 26 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    17 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК