
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр 11.00, 14.00 цагуудаас НЗДТГ-т болно
БОНХЯ-ны Хаан танхимд Байгаль орчны мэргэшсэн Аудитор бэлтгэх талаар өнөөдөр 13.30 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
Эх орныхоо төлөө халуун амь, бүлээ цусаа урсгасан ахмад дайчдыг хүндэтгэн, нэг удаагийн орон сууцны дэмжлэгт зориулсан 35 /гучин таван сая / төгрөгийг үлдсэн ахмад дайчдад өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр 9.30 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд болно.
”Усны сав газрын менежмент” Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан хурал БОНХЯ-ны Хаан танхимд 08.30-12.00 цагт болно.
Сүхбаатарын талбай дээрх Т-Батаарын түр музейд Т-Батаарыг Монголд эргүүлэн авчрах болон олон нийтэд дэлгэн үзүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан албан байгууллага, хүмүүст ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүндэт өргөмжлөл гардуулна.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Амьд хөгжмийн “Coke’n beat” наадмын хаалтын арга хэмжээнд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12.00 цагт Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУын Соёлын стратегийн зөвлөх “METAA” компани хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын наадам ”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт Дизайнер Ариунаа Сүри хавар, зуны хувцасны “SS- 2014” загварын шоуныхаа талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Цэмцгэр монгол наадам”-ын талаар зохион байгуулагчдаас мэдээлэл хийнэ