
-Баярлалаа. Үнэхээр сайхан буян шүү. Баяр наадмын энэ өдөр Улс халзан маань төрийнхөө их баяр наадамд гурав дахиа түрүүлж, баяр дээр баяр нэмлээ. Моринд дуртай Монгол түмэн минь тэр аяараа сэтгэл догдлон, баярлан хүлээж авч байна. Улс халзан Монгол наадмын түүхэнд тэр дундаа монгол азарганы түүхэнд цоо шинэ түүхийг эхлүүлж байна.
-Энэ жил хэд хүрч байгаа билээ?
-Энэ жил найман настай. Миний хуурай дүү Б.Наранхүү надад энэ сайxан азаргыг бэлэглэж байлаа. Тиймдээ ч Наранхүү дүү маань надаас дутаxгүй л баярладаг юм. Монголчууд бие биедээ xайртай, бие биенээ xүндэлж байx нь Монголоороо байхын утга учир омогшил юм даа.
-Улсын наадмыг залгаад бүсийн наадам үргэлжилнэ. Улс халзангаа хаана уралдуулах вэ?
-Уралдана даа. Наадамчин олонтойгоо хамт баяраа хуваалцана гэж бодож байгаа. Гэхдээ хаана наадахаа одоохондоо шийдээгүй байна.
-Сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа?
-Дээлтэй монголчуудын том баяр үндэсний их баяр наадмын мэндийг нийт монголчууддаа дэвшүүлье. Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Эх сурвалж: todmagnai.mn