“Будапешт-2025” жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр манай шигшээ багийн гурван жүдоч барилдана.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Ариунзаяа, эрэгтэйчүүдийн -73кг жинд Л.Анхзаяа, О.Уранбаяр зодоглоно.
93 улсын 556 жүдоч хүч үзэж буй ДАШТ-ий гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын шигшээ баг нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 10-р байрт эрэмбэлэгдэж байна.
Хэсгийн барилдаан болон медалийн төлөөх барилдааныг "С1" телевиз онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)