
Энэ жилийн баяр наадамд 381 хурдан буян 28 км-т шандсаа сорьж байгаа.
Хоёр жилийн өмнө наадмын түрүү магнай болж байсан Б.Өнөрбаянгийн хээр, өнгөрсөн жилийн түрүү магнай Х.Бат-Эрдэнийн хүрэн уралдаж байгаа юм. Мөн өчигдөр Алдарт уяачийн болзол хангасан Б.Хишигжаргалын хонгор, УИХ-ын гишүүн М.Энхболдын хүрэн халзан, уяач С.Ганхуягийн бор уралдахаар гараа руугаа хөдөллөө.