
Энэ жилийн хувьд 512 бөх барилдаж хоёрын даваанд 256 бөх үлдээд байна.
Баяр наадмын барилдааны хоёрын даваа хөтөлбөр ёсоор 15.20 цагт эхлэх ёстой байсан. Гэсэн барилдааны улмаас 15:40 цагт нэгийн даваа өндөрлөж байна. Тиймээс одоо үлдсэн бөхчүүдийг эрэмбэлж, хоёрын давааны оноолтыг хийж эхлээд байна.
Хоёрын давааг 16 цагт эхэлнэ хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Харин гурвын даваа маргааш эхлэх бөгөөд орой есийн даваагаар өндөрлөж наадамчин олны хүсэн хүлээдэг үзүүр, түрүүний бөх тодрох юм.
Д.Идэр