
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул "Алтай" констракшн компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь энэ жил хоёр дахиа түрүүлсэн бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан морь аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амарбаясгалангийн хүрэн халзан морь тус тус хурдалжээ.
Бид түрүүлж, айрагдсан морьдын дэлгэрэнгүй мэдээллийг дахгүй хүргэнэ.
Д.Идэр