
Бонны их сургуулийн шинээр байгуулагдсан Монгол судлалын тэнхим “Монголайцентрум Бонн” байгууллагатай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээг Бонны Их сургуулийн Гүн ухааны факультетийн декан ноён Гайер, Бонны Их сургуулийн монгол судлалын тэнхимийн эрхлэгч хатагтай И.Штолпе, ЭСЯ-ны Элчин зөвлөх Ц.Болор нар нээж үг хэлэв.
Баяр наадмын үеэр бөх барилдан, шагай тоглож, хүүхдүүд гүйлтийн тэмцээнд оролцсоноос гадна Улаанбаатар хотын 38 дугаар сургуулийн “Талын охид” хамтлаг концерт тоглов.
ХБНГУ-ын Шөнефелд хотод энэ жил 11 дэх удаагаа монголчууд наадмын баяраа тэмдэглэсэн бол Бонны Их сургуулийн монгол судлалын тэнхим 2013 оны 4 дүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа нээж сэргээсэнтэй холбогдуулан анх удаа наадмыг Бонн хотноо зохион байгуулсан юм.
7 дугаар сарын 12-ны тус хотын “Боннер Генераланцайгер” сонинд энэхүү наадмын баярын тухай “Монголчууд Бонныг эзлэв” нэртэй дэлгэрэнгүй нийтлэл гарчээ хэмээн ГХЯ-аас өнөөдр мэдээллээ.