
Төв аймгийн Эрдэнэ сумын Өлгийн Булан гэдэг газарт гадаадын таван иргэн усанд боогджээ. Тэд машинтайгаа гол гатлах гэж байгаад гацсан юм байна. Голын дунд хэсэгт суусан тэдний дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 13.00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн аврагчид хүрэлцэн очиход АНУ-ын таван иргэн явах боломжгүй усан боогдсон байжээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулж усанд боогдсон иргэдийг голын эрэгт эсэн мэнд гаргасан байна. Мөн машиныг нь уснаас бүрэн бүтэн гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/