
Охид, бүсгүйчүүд гадны улсуудаас цахим худалдаагаар олон нэр төрлийн тураах бэлдмэл авч хэрэглэдэг болсон. Сүүлийн үед шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас "Skinne Fiber" нэрийн тураах бэлдмэлийг их хэмжээгээр хувь хүмүүс, иргэдийн нэр дээр захиалан импортоор оруулж ирэх болжээ. Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй био бэлдмэл юм байна. Иймээс шуудан илгээмжээр ирсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг захиалахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсээс анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)