
Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд хийсэн шалгалтаар их хэмжээний хууль бус эм, тариа хилээр нэвтрүүлэхийг завдсан БНАСАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ. Тэднийг Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын улсын байцаагчид илрүүлсэн бөгөөд тэдний ачаанд нарийвчилсан үзлэг хийхэд “Кумданг” тариа хоёр, 1000 хайрцаг буюу 8000 ампул бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг, модон хайрцагт савласан баавгайн цөс 12 хайрцаг,эмчилгээний архи 20 шил буюу 4000 мл илэрчээ. Хэргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/