
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, үер усны холбоотой 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Туушин ХХК-ийн ард талд Мебелийн 12 дугаар гудамжинд байшин шатжээ. Улмаар дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход 20х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 2 дугаар давхар шатаж байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг шуурхай ажиллан унтраасан байна. Уг гал түйирийг унтраахад НОБГ-ын ГУХ-ийн ГУЧАМ дэд хурандаа Д.Баярбаатар болон жижүүрийн бүрэлдэхүүн удирдлагаар ханган ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/