
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барс-2 захын зүүн талд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг очиход их хэмжээний хог шатаж байсныг унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 12А байрны 1 дүгээр орц утаатай байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад тус орцны жижүүрийн байр шатаж, утаажилт ихтэй байсан тул утаажилтын бүсээс 22 иргэнийг яаралтай гаргаж амь биеийг аварч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/