Өчигдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, Баянзүрхийн автын шалган нэвтрүүлэх товчооны орчмоор хүчтэй аадар бороо орсны улмаас айлууд усанд автсан, хүн гэрээсээ гарч чадахгүй байна, автомашин үерийн усанд суусан гэсэн дуудлагууд НОБГ-т иржээ.Улмаар дуудлагын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах шуурхай салбарын 6 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч 4 автомашинтайгаар очиход Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 500 метр орчим Туул голд 6 иргэн голын салаанд боогдсон байсныг аюулгүй газар байрлуулж, 40 орчим автомашин голын эрэг дагуу голын ус хальснаас усанд суусан байсныг татаж гаргаж, ус татрахаар өөрсдөө гарах боломжтой зарим тээврийн хэрэгсэлд аюулгүй газарт гарах талаар зөвлөгөө өгч ажиллажээ. Түүнчлэн байшин, гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, Баянзүрхийн гүүрийн зүүн талд 1 автомашин усанд суусан байсныг татаж гарган аврах ажиллагааг явуулжээ. Шуурхай ажилласны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (4)