
Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нар Нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм.
Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг энэ сарын 15-нд буюу ирэх пүрэв гарагт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/