
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1434 мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс 37-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.
Тухайлбал, бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгай ес, булаах нэг, дээрмийн гурав, танхайн зургаа, залилангийн нэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг 16, осол 10 бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/