
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд тасганы овоонд 25 настай эмэгтэй хашаан дотроосоо тэсрэх бөмбөг олсон байна. Улмаар эл эмэгтэй тэсрэх бөмбөгийн машиндаа хийн Цагдаагийн байгууллагад авчирч өгчээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэд тэсэрч дэлбэрэх бодис, хүний амь насанд хор уршиг учруулж болзошгүй эд зүйл олсон тохиолдолд түүнийг дур мэдэн тээвэрлэж зөөхгүйгээр онцгой байдал болон цагдаагийн тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, газар дээр нь шалгуулж байх шаардлагатай гэдгийг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)