зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Маргарет Чан: Сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэлгүй байна гэдэг бахархмаар амжилт

2013-8-14
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдрөө Төв аймгийн Баянчандмань сумыг зорилоо.
zj1    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдрөө Төв аймгийн Баянчандмань сумыг зорилоо.

Тус сум аймгийн төвөөс 113 км, Улаанбаатар хотоос 75 км алслагдмал байдаг бөгөөд олон улсын магистрал зам дайран өнгөрдгөөрөө онцлогтой юм. Энэ ч үүднээсээ хөдөлмөрийн насны иргэд зам тээврийн осолд ихээр өртдөг гэдгийг Баянчандмань сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч Л.Уранчимэг хэлж байлаа. Нийт 3600 орчим хүн амтайгаас 30 гаруй хувь нь мал аж ахуй эрхэлдэг иргэд байдаг байна. Хүн амын дундах өвчлөлийн дийлэнх хувийг цусны даралт, амьсгал, шээс бэлгийн замын өвчин, бөөр, зүрхний өвчлөл эзэлдэг ажээ. Баянчандмань сумын эмнэлэг анх 1934 онд бага эмчийн салбар болон байгуулагдаж байсан бол 2003 онд 14 ортой шинэ эмнэлгийн барилгыг барьжээ.

Тус эмнэлгийн эрхлэгч, эмч Л.Уранчимэгийн танилцуулснаар сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэл гаргаагүй ажиллажээ. Жирэмсний хяналтыг хэвийн, онцгой хэмээн хоёр ангилж, хэвийн төрөх эмэгтэйчүүдийг сумын эмнэлэгтээ амаржуулдаг байна. Аливаа хүндрэлгүй эмэгтэйчүүд төрөх хүртлээ 6-8 удаа, харин хүндрэлтэй эхчүүдэд 12 удаа хяналтын үзлэг хийдэг гэлээ. Үүнийг сонссон хатагтай Маргарет Чан хэлэхдээ, “Би олон оронд очиж ажиллаж байсан. Гэхдээ тэр дунд сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэл гаргаагүй ажиллаж чадсан улс тун цөөхөн. Маш гайхамшигтай байна. Өчигдөр би Улаанбаатарт ажиллаж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мөн гурав дахь шатлалын эмнэлэгтэй танилцсан. Өнөөдөр сум, багийн эмнэлэг, эмч нартай уулзаж байна. Та бүгдийг сайн ажиллаж байна гэдгийг хэлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарыг сайд маш сайн удирдаж, зөв бодлогоор ажилладаг юм байна. Ерөнхийлөгч, Засгийн газраас ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь ч ажиглагдсан. Тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Төр засаг бүх иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй шүү дээ. Хамгийн чухал нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг, санаа зовнидог, эрүүл мэндийн талаарх боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Танай улсын хувьд бараг бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэр давуу талаа ашигла. Сумын эмч нар анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг учраас нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг маш сайн зохион байгуулж байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

Баянчандмань сумын эрүүл мэндийн төвтэй танилцсны дараагаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан Эрдэнэ багийн бага эмчийн салбараар зочилж, малчин айлын амьдрал ахуйтай танилцав. 45 км-ийн радиуст 321 өрхийн 891 хүнийг үздэг Эрдэнэ багийн бага эмч О.Мягмардорж өдөр тутмын үйл ажиллагааныхаа тухай товч танилцуулга хийсэн юм. Багийн эмч гэрээр үзлэг хийж, анхан шатны эмнэлгийн тусламжийг үзүүлдэг байна. Уур амьсгалын онцлогоос шалтгаалан бөөрний өвчлөл ихсэх хандлагатай болжээ. Авто, ахуйн зэрэг осол гэмтлүүд ч багагүй гардаг ч багийн эмчид түргэн тусламжийн зориулалтын авто машин байхгүйгээс өвчтөнөө сумын эмнэлэгт хүргэхэд бэрхшээл тулгардаг гэдгийг ч тэрээр дурдсан юм.

Монгол орны хувьд тархай бутархай суурьшдаг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ гэдэг амаргүй. Сум, багийн эмч нар олон талаар мэргэшиж, нөхцөл байдалдаа тун сайн зохицож ажиллаж байгааг хатагтай Чан онцлоод Монгол улсад хийсэн айлчлалаасаа маш олон зүйлийг сурч байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, “Бага эмч, сувилагч гэлтгүй сайн ажиллаж байна. Танай улс анхан шатнаас хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт өвчтөн шилжүүлэх сайн механизмыг бүрдүүлж чаджээ. Аль ч улс орон аливаа асуудлаа шийдэх хамгийн сайн гарц, шийдлийг өөрсдөө л зөв олж чаддаг гэдгийг эндээс харлаа. Монгол улс мянганы зорилтын шалгуурт амжилттай хүрч эхэлсэн учраас эрүүл мэндийн сайн системтэй улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэлээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
zj1zj1zj1zj1zj1zj1
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Наран (202.70.40.94)
    Нэг суманд эндэгнэл гараагүй гэдгээр упсаа төлөөлүүлж ДЭМБ ийг хуурах хэрэггүй байсан юм. Харин эмчийн хүрэлцээ муу, чадвар сул, цалин багаас авлига өгч чадаагүй эх хүүхэд эндээд байна гэж үнэнээ хэлэх нь зөв байв
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    46 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    53 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    1 цаг 0 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    1 цаг 3 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    1 цаг 9 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    1 цаг 31 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    3 цаг 48 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    3 цаг 54 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    4 цаг 31 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    5 цаг 0 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 50 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    5 цаг 53 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    6 цаг 33 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    8 цаг 42 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    8 цаг 56 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 4 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    9 цаг 9 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    9 цаг 11 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    9 цаг 27 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК