Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 40 км зайд орших IV багийн нутагт хонь хариулахаар гарч явсан 13 настай З, 17 настай С нар амиа алдсан байна. Урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан шинж тэмдэг байхгүй, шинжилгээний дараа тодорхой болох талаар албаныхан тухайн үед мэдэгдэж байсан. Мөн малын хулгайч нар энэ хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээж байсан юм. Тэгвэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсийнхэн энэ хүүхдүүд гадны нөлөөтэй нас бараагүй. Хонь хариулж яваад хоёулаа хаднаас халтирч унан амиа алдсан гэж үзэж байгаа юм байна. Ямартаа ч хэргийг эргэн мэдээлэх болно.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)