Техник технологийн хөгжил минут, секунд тутамд шинэчлэгдэж байна. 24 цаг сайт энэ удаагийн “Солиотой 24” буландаа ойрын хугацаанд бүтээсэн технологийн шилдэг есөн нээлтийг хүргэж байна.

1. Эвхэж болдог гар утас- “Samsung” корпораци OLED дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээжээ. Гайхалтай өргөн дэлгэцийг эвхэж болдог онцлогтой.
2. Нэвт харагддаг хөнгөн цагаан хуяг- АНУ-ын Агаарын хүчин энэ хамгаалалтыг ашиглаж эхэлжээ. Судалгаагаар нэвт харагддаг хөнгөн цагаан хамгаалалт нь секундэд 0.8 км хурдтай ирэх сумыг нэвтрүүлэхгүй байх чадвартай байна.
3. Telepresence- “AT&T” болон “Ciscо” компанинуд өөр орон зайд байгаа хэдий ч нэр өрөөнд сууж байгаа мэт бие биеэ харж хурал хийх боломжтой төхөөрөмжийг бүтээсэн байна.
4. Цэргийн эксоскелетон- Ирээдүйн цэргийн хэрэглэж болох энэхүү бүтээлийг тулалдаан болон логистикийн зорилгоор ашиглаж болох аж.
5. Өнгөө өөрчилдөг контакт линз- Баруун Онтариогийн их сургуулийн инженерүүд өнгөө өөрчилдөг контакт линзийг бүтээжээ. Глюкозын молекулыг агуулах энэ гайхамшигт хэрэглээ нь хүний нэг дусал нулимсаар өнгөө өөрчилдөг байна.
6. Цацаж болдог энерги- Технологийн сургуулийн 21 настай оюутан Бен Ю, 33 настай хамтрагч Девен Сонитойгоо хамтран цацаж болох энергийг бүтээжээ. Энергийг хүзүү, бугуйн хэсэгтээ цацсанаар хэдэн цагийн турш өглөө унтаад сэрсэн мэт эрч хүчийг мэдэрдэг байна. Зохион бүтээгчид одоо зохиогчийн эрхээ авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд ирэх 10-р сард бүтээгдэхүүнээ танилцуулна хэмээн төлөвлөж байгаа аж.
7. 3D принтер- Аль хэдийн зах зээлд гарсан энэ бүтээлийг зарим улсууд эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглаж байна. 3D принтерийг энгийн хэвлэгчтэй харьцуулан тайлбарлавал хорны оронд цэлцэгнүүр бодис ашигладаг аж.
8. Үүргэвчин нисдэг тэрэг- “Martin aircraft” компанийн бүтээсэн үүргэвчин нисдэг тэргийг ирэх сард худалдаанд гаргах юм. 100 мянган ам.доллараар худалдагдах энэхүү авсаархан хөлөг нь нэг хүнийг 30-аас дээш минутын хугацаанд нисгэж чадах аж.
9. Шинэ үеийн IntelliLink- “GMC” компани шинэ үеийн IntelliLink технологийг бүтээжээ. Энэхүү технологи нь эзнээ дуугаар таниж идэвхиждэг байна. Мөн жолоо барих хугацаандаа олон мянган номтой номын сангаас сонсдог ном сонгох боломжтой зэрэг олон тав тухыг мэдрүүлэх аж.








