
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж гэмтсэн хэрэг гарчээ.Дуудлагын дагуу уг хэргийг цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 23 настай эмэгтэй Н гэгчийг нөхөр болох М нь хардсаны улмаас хүйтэн мэс ашиглан биед нь гэмтэл учруулж танхайрсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Ер нь гэр бүлийн ахуйн шинжтэй маргааны иргэд дуулсан ч дуулаагүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг өнгөрдгөөс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирол тохиолдол гарсаар байдаг. Тиймээс таны эргэн тойронд хүмүүс нэг нэгийнхээ биед халдаж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байвал гарах муу үр дагавраас урьдчилан сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)