
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд дахин нэг хүн хутгуулсан хэрэг гарчээ. Улмаар цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б гэгч нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 29 настай эрэгтэй М-ийн биед мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулсан байна. Хохирогчийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн бол хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/