Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1376 дуудлага, мэдээлэл ирж, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлсэн байна. Үүнээс 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.Тодруулбал, нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан долоо, хулгайн 13, булаалтын нэг, дээрмийн нэг, танхайн гурван хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн хэрэг 21, осол 27 гарч 27 хүн гэмтжээ. Түүнчлэн орон нутагт хятад мотоциклтой явж байгаад онхолдож амиа алдсан хэрэг ч гарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)