Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр өдгөө тус газарт шалгагдаж байгаа томоохон хэргүүд, тус газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлтсийн удирдлагууд мэдээлэл өгөх гэнэ.Хуралд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцох юм байна6
Д.Ундрах /24tsag.mn/



















































