МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан юм. Тэгвэл Д.Загдсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагааг дуусгааж яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ. Д.Загдсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин” гэх нэртэй сувилалд дур мэдэн өгсөн хэмээн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнчлэн тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө хувийг хувийн компани руу шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)