
АТГ-аас эрүү үүсгэн шалгаж буй энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн хэрэг яригдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар АТГ-аас мэдээллээ. Мэдээлэлд, "Уг компанийн удирдлагууд урьдаас үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуй нэгж байгуулаад үүсгэн байгуулсан аж ахуй нэгжээс тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд бараа материал худалдаж авдаг. Тэр хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал үүсгэж "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн хөрөнгийг завшдаг гэх асуудлаар шалгаж байгаа. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний худалдан авалтуудыг хийдэг байсан. Ингэж худалдан авалт хийхдээ танил тал бусад өөрсдийн ашиг сонирхол бүхий хүрээллээс худалдан авалтуудыг хийдэг. Тэр хэмжээгээр бусдад давуу байдал олгодог байсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа. Одоогоор мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт холбоотой долоон хүнийг сэжигтнээр татсан байгаагаас 4 хүнийг цагдан хориод байна.
Д.Ундрах /24tsag.mn/