
Интерфолоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт
АНУ-аас энэ сарын 05-нд эх орондоо ирсэн юм. Түүнийг эх орондоо ирснийх
нь маргааш АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан
билээ. Тэрээр Цагдан хоригдсон хугацаандаа мэдүүлгээ өгсөн юм. Улмаар эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болж, батлан даалтад гаргасан талаар бид мэдээлсэн. Тэрбээр АНУ-д эмчилгээ хийлгэж байгаад ирсэн, бие нь сайнгүй байсан билээ. Одоогоор Т.Билэгтэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гадуур байцааж байна. Хэргийн явцын талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Д.Ундрах /24tsag.mn/