
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргээр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулж "Ананд энд Батзаяа" ХХК-ийн захирал Батзаяа гэгч хүнийг сэжигтнээр татжээ. Гэхдээ эл хүнд холбогдох хэрэг мөрдөн байцаах газраас АТГ-т шилжиж ирээгүй байгаа аж. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарт холбогдох хэргийг шалгах явцад энэ хүнийг холбогдуулан шалгах зайлшгүй шаардлага гарсан тул өчигдрөөс эхэлж Батзаяаг сэжигтнээр баривчилж УМБГ-т шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)