
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ”Шинэ санаа, дэмжлэг, ажлын байр” төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн бүтээлийн үзэсгэлэн ХУД-ийн Соёлын ордонд 11:00цагт болно.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардаж 12.00 цагт Ялалтын талбайд жагсаал зохион байгуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд 11:40 цагт Монгол улс Ази Номхон Далайн Хүн амын бага хуралд 12 төлөөлөгчөө илгээх гэж буй тухай НҮБ-ын Хүн Амын сангаас мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Халхын голд Япончуудыг бут ниргэсний 74 жилийн ойтой холбогдуулан Орос, Монголын арми хамтарсан хээрийн сургууль, парад болон олон нийтэд зориулсан өргөн хэмжээний ажиллагааг анх удаа явуулах болсон талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Оросын шинжлэх ухаан соёлын төв, Монгол Улсын БХЯ-ны төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн нээлт болно. Арга хэмжээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, нийслэл дүүргийн удирдлагууд оролцоно.
”Ази: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор явагдаж буй Азийн Банкны холбооны чуулганы хэвлэлийн бага хурал 15:00 цагт The Blue Sky-д болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт “Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандаад байсан иргэн С.Гантуяа заргаа авсан тухай мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт Монголын шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор байгуулах талаар “Хөх тэнгэрийн зам” ХХК-иас мэдээлэл хийнэ.