Өнгөрсөн хоногийн хугацаанд хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх
дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн
тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж
байсныг унтраажээ. Мөн Баянзүрх
дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хорооллын урд замд машин шатаж
байна гэсэн дуудлагыг 11:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр
ангийн тасгийг гаргахад ниссан тирано загварын суудлын автомашины
хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































