Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 12х45 метрийн хэмжээтэй 33 айлын нийтийн байрны урд жигүүрт 3х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын урд замд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "верна аксент" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































