
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаны хүмүүс Япон улсад айлчилж, "Самурай" бонд босгохоор ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 600-гаад сая ам.доллартай тэнцэх иенийн бонд босгохоор Японы олон улсын хамтын ажиллагааны банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна. Тэгвэл Японы талаас манайд санхүүжүүлт өгөхдөө тоног төхөөрөмжийн импорт болон уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл бонд босгосны оронд манай уул уурхайн салбарт түлхүү оролцох сонирхолтой байгаа аж. Харин "Самурай" бондын хүү дөрвөн хувь орчим байхаар эхний ээлжинд яригдаж байна.
Сэтгэгдэл (1)