
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1584 дуудлага, мэдээлэл иржээ. Дээрх мэдээллүүдийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 45 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 12, булаах 1, дээрэмдэх 1, танхайрах 16, зам тээврийн хэрэг 20, осол 19 гарч 22 хүн гэмтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/