
ЭМШУИС-ийн оюутан амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Биеийн тамирын хичээл дээрээ гүйж байсан 17 настай оюутан бахардаж, зүрхний үйл ажиллагаа нь дийлэхгүй амиа алдсан юм. Тэгвэл энэхүү хэрэгт холбогдуулан тус ангийн оюутанууд болон багшийг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Мөн талийлагчийн ар гэрийнхэн Сүхбаатар аймгаас өнөөдөр ирж байгаа. Талийгаачийн хувьд энэ жил нэгдүгээр курст элсэж орсон оюутан байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/