
"Эрхэм Засаг дарга та Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээндээ өөрийн аймгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар үүрэг хүлээсэн билээ.
Гэтэл уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс танай аймагт эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол гарч, дөнгөж мэндэлсэн нярай эрүүл мэндээр, эцэг эх нь сэтгэл санаагаар хохирч байна. Энэ байдал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж, иргэдийн эмч, эмнэлэгт итгэх итгэлийг алдагдуулж, айдас төрүүлж байна.
Мөн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг хоромтой уралдан, үнэнч шударгаар ажиллаж байгаа олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүнд унахад хүрээд байна.
Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдаж, алдаа гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ авч, үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр мэдээлэл хийж, хариуг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны дотор ирүүлнэ үү" хэмээжээ.
Сэтгэгдэл (6)