зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд хэлсэн үг

2013-9-14
0
ЖИРГЭХ

president_last_133_0Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Алмазбек Атамбаев, хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын даргын хүндтэй албыг амжилттай хашиж, тус байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх нутагтаа зохион байгуулан, төлөөлөгч биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Алмазбек Шаршенович Танд гүн талархлаа илэрхийлье. Монгол түмний элгэмсэг дотно анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз түмний эх нутагт зочилж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээндбүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Киргиз нөхөд маань идэвх зүтгэл гарган, жинтэй хувь нэмрээ орууллаа.
 
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг.Тиймээс Төв Азийн бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэгчухал хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч ирсэн. ШХАБ-ын дээд төвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн 7 удаа оролцож байна. ШХАБ бөгөөд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа болно.
 
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Өнгөрсөн 2012 оны 12 дугаар сард Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар батлагдсан “2012-2016 онд ШХАБ-ын хүрээн дэх төслийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний жагсаалт”-д анхаарал хандуулж, зарим төсөлд зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. ШХАБ-ын Эрчим хүчний клуб, ШХАБ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм болон Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын төв байгуулах чиглэлээр гишүүн орнууд ажиллаж буйд бид ач холбогдол өгч байна. Түүнчлэн, гишүүн орнууд ойрын хугацаанд “Олон улсын автозамын тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж буйг Монгол Улс талархан хүлээн авч байгаа бөгөөд уг төсөлд зохих хэлбэрээр оролцох эрмэлзлэлтэй байгааг тэмдэглэе.
 
ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, үр шимийг нь ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулах нь бидний нийтлэг сонирхол билээ. Энэ хүрээнд өнөөдрийн хуралдаанаар батлаж буй “ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх 2013-2017 оны хөтөлбөр”-т Монгол Улс ач холбогдол өгч байгааг тэмдэглэе. Гишүүн орнуудын хэтийн төлөв, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаарх хамтын үзэл санааг шингээсэн Бишкекийн тунхаглалд мөн анхаарал хандуулж байна. Төв Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх Афганистаны сэргээн босголтын үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх ШХАБ-ын эрмэлзлэлийг Монгол Улс дэмжиж, хувь нэмрээ оруулахаар зохимжтой арга хэлбэрийг судалж байна.
 
Хатагтай, ноёд оо,
Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой хамрагдах нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, интеграцийг түргэтгэж тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал юм. Энэ үүднээс бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд миний бие Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг дэвшүүлээд байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэхээс гадна бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчин хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг төрийн байгууллага болон эрдэм шинжилгээний /академик/ байгууллагуудын шугамаар таниулан, хамтран ажиллахад чиглэх юм.
 
Монгол улс гадаад бодлогодоо дэлхийн бүх улс түмэнтэй найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, мөн олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд бололцооны хирээр өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьдог. Тэрхүү бодлогынхоо хүрээнд манай улс бүс нутгийн хамгийн том байгууллага, ШХАБ-ын гишүүн орнууд бүгд гишүүн нь болсон ЕАБХАБ-д элсч, бусад 56 гишүүн оронтой бүх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ утгаараа Монгол Улс нь Европ, Азийг холбосон бас нэг гүүр болж байгааг энд дурдахад таатай байна.
 
Олон улсын харилцааны нэг түгшүүртэй асуудал бол өнөөдрийн Ази тивд орших Сири болон түүний эргэн тойронгийн асуудал болж байгаа талаар миний өмнө үг хэлсэн олон хүн цохон тэмдэглэсэн. Монгол Улс энэ асуудлыг эв зүйгээр, улс төр, дипломатын аргаар шийдвэрлэх явдлыг тууштай дэмжиж байна.
 
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. Манай улсын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна. Энэ хүрээнд Монгол Улс дамжин өнгөрөх тээвэр, бусад дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэе.
 
Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө ШХАБ, түүний гишүүн, ажиглагч, түнш орнуудтай Монгол Улс цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    11 цаг 58 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    14 цаг 59 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    15 цаг 6 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    15 цаг 13 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    15 цаг 16 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    15 цаг 22 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    15 цаг 44 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    18 цаг 1 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    18 цаг 7 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    18 цаг 44 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    19 цаг 13 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    20 цаг 3 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    20 цаг 6 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    20 цаг 46 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    22 цаг 55 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    23 цаг 9 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    23 цаг 22 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    23 цаг 24 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    23 цаг 40 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК