
Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Тагнуулын ерөнхий газрын харьяа “Эрч” спорт хорооны тамирчин, Олон улсын шатрын холбооны /ОУШХ/ мастер Уртнасангийн Насанжаргал, “Хан Алтай” клубын тамирчин, ОУШХ-ны дэд мастер Эрдэнийн Баасансүрэн эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг, Зууны шатар клубын тамирчин Эмэгтэй ОУ-ын мастер Алтан-Өлзийн Энхтуул, ТЕГ-ын Эрч спорт хороо, Өмнөговь аймгийн тамирчин ОУШХ-ны мастер Баярын Ану нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө хэмээн Спортын төв ордноос мэдээллээ.