
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болох гэж байна. Уг мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны III байр буюу "Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв"-ийн /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ II давхрын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж.
Бүртгүүлсэн иргэд энэ сарын 24-ний өдөр 07.30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах "Гэгээрэл хөгжил төв"-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхлэх аж.