
Ойрад түмний урлаг соёлын "Их хөгсүү" их наадам Яармагийн дэнжид хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сүүлийн өдөр нь тохиож байгаа бөгөөд Ойрад түмний ёс заншил, үндэсний хувцас, түүх соёлыг харуулсан эл наадамд ОХУ-ын Тува, БНХАУ-ын Шинжаан Уйгар, Өвөр Монголын өөртөө засах орны Алшай хошууны урлаг соёлын төлөөлөл болсон зочид уригджээ.
Өнөөдөр наадмын хөтөлбөрт багтсан бух ноолдоон, урианхай сурын харваа зэрэг болж, "Буянт-Ухаа" спорт цогцолборт 500 уран бүтээлч тоглолт тавих юм. "Их хөгсүү" наадмыг анх 2010 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.