"Их талын жазз" нэрээр овоглосон олон улсын их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, "Их талын жазз" ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон "Гёте институт" хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах юм. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас "Латино жазз бэнд", "Войс энд тойс", Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, "Юби Жазз" хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох ажээ.
Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, "Шинэ эхлэл" зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус очиж тоглолтоо сонирхуулах юм байна.




















































Сэтгэгдэл (1)