Япон улс өнөөдөр сансарт пуужин тээвэрлэгч “Эпсилон”-ыг орон нутгийн цагаар 14:00 цагт Кагосима дуургийн Утиноура сансарын хотхоноос хөөргөжээ. Хөөрөх явц 15 минутаар хоцорсон гэж Японы сансар шинжилгээний “JAXA” агентлаг уламжилжээ. Агентлаг уг үйл явдлыг шууд дамжуулан үзүүлжээ. Уг пуужинг бүтээхэд Японд хувьсгалт хэмээн нэрлэгддэг «цаг хэмнэх», «хүний нөөц хүчийг хэмнэх», «тоног төхөөрөмжийг хэмнэх» гэсэн 3 зарчмыг баримталсан байна. Гурван шаттай “Эпсилон” одоо Японд ашиглагдаж байгаа Н2А-гаас 2 дахин бага овортой, урт нь 24,4 метр юм.
Уг пуужин тээвэрлэгч нь шинжилгээ судалгааны хиймэл дагуул «SPRINT-A»-г орбитод гаргах ёстой байна. Энэ хиймэл дагуул дэлхийн атмосферт залгигдан гадаргууд хурч чаддаггүй хэт ягаан туяаны талаар мэдээллийг цуглуулах юм. Түүнээс гадна тэр Марс, Венера, нарны бусад гаригуудын атмосферийн тухай мэдээллүүдийг олж авах ёстой юм байна.



















































