зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хас”-аар овоглодог Ч.Ганхуягийн фото түүх

2013-9-24
0
ЖИРГЭХ
Арван долоохон насандаа дилер болж, удалгүй Хас Банкийг үүсгэн байгуулж байсан гэж түүний талаар "Монголын авъяаслаг бизнесмэнүүд" номонд бичжээ. Шинэ тутам байгуулагдаад байсан Монголын Хөрөнгийн биржийн хаалгаар чамин шар цүнх барьж, "инспектор"
Арван долоохон насандаа дилер болж, удалгүй "Хас Банк"-ийг үүсгэн байгуулж байсан гэж түүний талаар "Монголын авъяаслаг бизнесмэнүүд" номонд бичжээ. Шинэ тутам байгуулагдаад байсан Монголын Хөрөнгийн биржийн хаалгаар чамин шар цүнх барьж, "инспектор" хэмээх гоёмсог гутал өшиглөж, цагаан цув намируулсан залууг орж ирэхэд хэний ч толгойд 17 настай хүүхэд гэж төсөөлөгдөөгүй гэдэг. Брокер, үнэт цаасны талаар ярьж,  англи хэлтэй гэгдэх энэ хүүгийн үнэн дүр зураг амьдрал дээр шал өөр байжээ. Гоёмсог цүнх нь уранхай байсныг оёж, 10-р ангиа төгсөөд "Сургуульд орохгүй, ажиллана" хэмээн том толгой гаргаж, "Унгарт бага сага англи хэл үзэж байснаа мэддэг" гэж залсан гээд тэр хүүгийн дотор хоёр туйл тэрсэлдэж байжээ. Гайхалтай нь тэр хэдхэн сарын дотор англи хэлээр ус, цас шиг ярьдаг болж, Монголын цөөхөн орчуулагчдын нэг гэж хэлэгдэхдээ хүрч чаджээ. Ингээд түүний амьдралын түүхийг зургаар өгүүлье.

1

Аав. Түүний аав Чулуун. Монгол улс социалист орны замаар замнаж явахад Унгар дахь Монголын элчин сайдын яамны жолоочоор ажиллаж байсан Чулуун гуай юм юманд сүйхээтэй, найз нөхдөөр хүрээлүүлсэн, техникт гарамгай хүн байжээ. Харин ээж нь насаараа нягтлан бодогчоор ажилласан буурал байдаг аж. 

2
Дунд сургууль. Ирэх арваннэгдүгээр сарын 20-нд 40 нас хүрэх Ч.Ганхуягийн хүүхэд нас Микрт өнгөрчээ. 23-р сургуульд суралцаж  байхдаа орос багш нарт загнуулж, хааяа нэг муу дүн авчихдаг байсан тэрээр  тун удалгүй Унгар луу явж, тэндээ суралцав. 7-р ангид орох жилээ Монголдоо эргэж ирснээр хуучин ангидаа орж, 10-р ангиа 1991 онд төгсчээ.

3
Том толгой. Арваа төгсөөд Ч.Ганхуяг үе тэнгийнхнээсээ шал өөр сонголт хийж "Ажил хийнэ" гэж хэлэн эцэг эхээсээ зөрөв. Ингэж тэрбээр дөнгөж байгуулагдаад байсан Хөрөнгийн биржийн дэргэдэх брокерийн курст 3-н сар суралцаж төгссөнөөр хамгийн залуу ажилтан нь болов. Англи хэл мэддэг гээд хэлчихсэн учраас хэлсэндээ хүрэх гэж өдөрт 20-30 үг цээжилсээр англи хэлийг дорхноо сурч цөөхөн орчуулагчдын нэг болж дөнгөсөн гэдэг. Гэхдээ удалгүй Хөрөнгийн биржээс гарсан юм.

4
Цагийн ажилтан. Хөрөнгийн биржээс гарч нэг хэсэг улс хооронд ганзагын наймаа хийсэн тэрээр удалгүй Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд шалгалт өгч тэнцээд банкны чиглэлээр суралцаж, төгсөв. Харин энэ зургийг Будапештад оюутан байхдаа авахуулжээ. Тэр хичээлийнхээ цаг заваар туслах тогооч, мах шарагчаар ажилладаг байв. Яг энэ үед Ц.Ганхуягийн ажилладаг цайны газрынхан баяр тэмдэглэх гэж байгаа нь.

5
Монгол банк: 1997 онд сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгсч чадлаа. Монголд нэн хэрэгцээтэй байгаа банкирын мэргэжил эзэмшиж чадсан боловч түүний толгойд бизнес эрхэлж ээж, дүү нартаа туслахаас өөр бодол орохгүй байсан гэдэг. Гэтэл түүнийг 80-аад оны эхээр дээрх сургуулийг төгссөн Монголбанкны дэд ерөнхийлөгч М.Болд дуудаж уулзаад "Ойрд манай сургуулийг монгол хүн төгсөөгүй. Би сургуульдаа бас чамд итгэж байна" гэсээр Хяналт шалгалтын хэлтэст ажилд авчээ. "Сэргээн босголт", "ХОТШ" банкууд дампуурах үеэр тэр хянан шалгагчаар ажиллажээ. "Сэргээн босголт" банкийг "Голомт" банктай нэгтгэх асуудал дээр удирдлагуудтай санал зөрөлдсөн учраас тэрбээр ажлаасаа гарах шийдвэрийг дахиад л огцом гаргалаа. Ч.Ганхуяг ажлаас гарах өргөдлөө бичээгүй шахам байхдаа "Микростарт" хэмээх жижиг зээлийн төслийн удирдагч шалгаруулж авна гэсэн зарын дагуу 100-аад хүнтэй сонгон шалгаруулалтад ороод тэнцэх нь тэр.

6
Роберт Кэйтертэй: Зурган дээр түүний хажууд сууж буй хүн бол Роберт Кейтер. Энэ хүн Монголд анх "Микро старт" жижиг төслийг Ч.Ганхуягийн хамтаар хэрэгжүүлж байв. Харин Ч.Ганхуяг уг төсөлдөө "Хөгжлийн Алтан Сан" хэмээх монгол нэр өгч, үйл ажиллагааг нь авч явж байжээ.

7
Хас банк. Ч.Ганхуягийн толгойд цаг ямагт л банк байгуулах санаа төрж, удаан судласны эцэст гүйцэлдүүлэхээр шийдэв. Тэрбээр 1997 онд найзуудтайгаа нийлж "Нэтмон" нэртэй банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан байжээ. Ингээд 2000 онд "Хөгжлийн Алтан Сан", "Говийн эхлэл" ББСБ, "Нэтмон" зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж "Хас Банк"-ийг байгуулахаар тохиролцож чадлаа. Ингэж 2001 оны 12-р сарын 27-нд гурван тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар банк байгуулах лицензээ авсан байна. Харин одоо тэрбээр "Хас банк"-ны таван хувийг нь эзэмшдэг байна.  2009 он хүртэл захирлаар нь ажиллаж байгаад Тэнгэр санхүүгийн группыг удирдах болжээ.

8
Амралт. Хэсэг хугацааны дараа "Хас банк" амжилт олж, Ч.Ганхуяг амрах завтай болов.

9

Тэрбээр Норвегийн ханхүү Хааконтэй дотны найзууд. Өнгөрсөн өвөл л гэхэд Норвегийн Ханхүүгийн төрсөн өдөрт явж байгаагаа өөрийн твиттер хуудсаар зарлаж байв. Харин энэ зургийг Хааконы Аскер дахь харшид 2010 онд "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн аян"-ы хурлаар дэлхийн залуу манлайлагчдын хамтаар авахуулжээ.

10
Тэрбээр “Оюутан байхдаа долоо хоногийн гурван өдөр дискоддог байлаа. Дараа нь хоёр болж цөөрөөд одоо бол сардаа хоёр удаа болчихоод байгаа” гэж оюутан ахуй цагаа дурсжээ.


11
Улс төрд орсон нь. Өөрийг нь улс төрд оруулсан хүнтэйгээ. Ч.Ганхуяг 2010 онд МАХН-д элссэн тухайгаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьж байв.

12

С.Батболдын хүн. 2009 онд Ерөнхий сайд асан С.Батболдын эдийн засаг хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдсон тэрбээр “Ерөнхий сайд асан С.Батболд, миний хүндэлж явдаг ах” гэж ярих дуртай. “Намайг  Ерөнхий сайд С.Батболдын хүн л гэж овоглох байх. Тэгж хэлж болно” гэж ярилцлага өгч байв. Тэрбээр С.Батболдын Засгийн газарт багтаж, Сангийн дэд сайдаар ажиллаж байлаа.

13
14

Их сунгаа. МАН-ын бага хурлын гишүүн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшив. Сонгуулийн сурталчилгаандаа тэрбээр маш энгийн арга хэрэглэж байлаа. Автобусанд сууна, гудамжаар гүйнэ, энгийн хувцас өмсөнө. Тэрбээр автобусанд ороод “Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардын намаас нэр дэвшиж байгаа Чулууны Ганхуяг байна. Та бүхэн намайг дэмжээрэй” гэж хэлээд автобусаар хэсэг явж байгаад буужээ. Гэтэл Ч.Ганхуягийг орж ирсэнээс нь хойш ажиглаж суусан хоёр залуу хоорондоо “Энэ одоо талхны үнэ, тасалбарын үнэ хоёрыг судлаж яваа юм байх даа” хэмээн ярьж байсан тухай нэгэн хэвлэл дээр бичжээ. Гэсэн ч тэрбээр сонгуульд ялалт байгуулж чадаагүй юм.

15
Өвөөгийн байшин. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр өвөөгийнхөө амьдарч байсан байшинг эргэв.

16

Харин одоо тэрбээр улс төрөөс холдож, хөл бөмбөг, мотоцикль эргүүлж явна.

17
18

Эхнэр. Түүний эхнэрийг Уянга гэдэг. Тэд дөрвөн хүүтэй.

19
Хөвгүүдийн найрал дуу. Харин энд хөвгүүдтэйгээ.

20

21

Хасын хүлгүүд. Хасын хүлгүүд багын тоглогч. Гольф, аялал, хөлбөмбөг, мотоцикль, бенз гээд түүнд сонирхдог зүйл олон.

22
Бас нэг сонирхол. 2001 онд харсан, дурласан, авсан. Зээлээр... Түүний анхны Бенц.

23
24
Бас нэг хобби.

25

Худ ургууд. Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай худ ургууд. Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг, Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн нар гэр бүл болсон тул намын нөхөд нь тэднийг нэг хэсэг “худ ураг дэдүүд” гэж нэрлэдэг байв.

26
Дуулиан. Талхны үнэ мэддэггүй гэж шүүмжлүүлдэг тэрбээр хамгийн сүүлд  төрийн ордон руу салаавч гаргаж дуулиан тариад байна. Засгийн газрын алдаатай бодлогоос болж, Эдийн засаг хямарч, улс орны нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэж буй тэрбээр хэсэг нөхдийн хамтаар ингэж дэггүйтсэнийхээ төлөө цагдаад дуудагдсан гэдэг.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (182.160.3.158)
    Ганхуяг, Лхагважав нар коммунистуудын нам, МАН -ыг сонгосонд би маш их гайхдаг.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Үнэнийг хэлье (103.11.192.34)
    Ганхуяг өөдгүй луйварчин, АНУ-аас орж ирсэн тусламжийн барааг зарж баяжсан, тэрийгээр хас банкийг байгуулах мөнгөө босгосон. Өөрийн хар амиа бодсон худалч ш дээ. Лаг юм мэддэг царайлж хүмүүсийн ярьсаныг хулгайлж ярьдаг, харин цаад утгыг нь тэр болгон ойлгодоггүй. Бодит амьдрал мэддэггүй, тэрийгээ ч гэсэн байнга баталдаг ш дээ. Ойр дотныхон хүмүүс мэднэ шдээ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin (150.129.141.228)
    Mongoliin zaluus iim erch huchtei baival 3 saya huntei uls amarhan bosno doo. Ene zaluu ih ajil heregch, erch huchtei met sanagddag. Amjilt husie.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Сүлд (202.179.11.134)
    Ганхуяг бол хэзээ ч эх орны хүү болж чадахгүй. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө олигархиудыг сонгодог.Шударга, найз нөхөд нь Ардчилалыг сонгож эх орон ард түмэндээ тэгш эрх,аз жаргалыг авч ирэхийн төлөө ажил,албан тушаал, ар гэрийнхээ амьдралыг золиослон тэмцэж байхад, тэр амиа хичээгээд авилгачдыг л сонгож байсан.Түүнд нийгэм, улс төрийн наад захын мэдлэг ч байхгүй.Тэр бол монголын хамгийн муу залуучуудын нэг юм.тэр бол Монголын улс төрд байж болохгүй хар хүмүүсийн нэг юм.
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.170.69.196)
    Ганхуяаг бол онц залуу даа. Эхнэрийн хувьд бол тэр өөрийн нүдээр л олж ханиа болгоо биздээ. Ганхуяаг эхнэрээ өөрөө л таалж бна болоо юм бишүү аан
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
    • хүг
      хогийн залуу.
      2014 оны 09 сарын 02
  • Naiz (103.26.195.131)
    Би Ганхуягтай найз биш ч найз болох юмсан гэж бодож явдаг. Олон жилийн туршид мэднэ. Олон хун Хуягааг онгироо ойворгуун гэдэг , харин би туунийг залуу хун ийм эрчтэй санаачилгатай амьдрах сайхан гэж омоордог
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
    • чи
      чи хөгийн новшнуудтай найзлах юун дуртай юм бэ? үүнийг чинь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг байхгүйюу.Тахир тутуу хүүхдээ хаяад явдаг ёс суртахуун иймэрхүү МАН намын новшнуудын мөнхийн ариншин юм.
      2014 оны 08 сарын 01
  • Зочин (202.126.89.251)
    Би Ганхуягийн талаар төдийлөн сайн бодолтой явдаггүй. Гэхдээ нийтлэлийг уншаад чамаар бахархах сэтгэл төрлөө. Ийм хүн амжилтанд хүрдэг. Сэтгэдэг, зорьдог, хөдөлмөрлөдөг яах аргагүй ажилч бүтээлч манлайлагч хүний шинжүүд шүү дээ. Чамд амжилт хүсье. Чи эрч хүчтэй, ажилсаг, гярхай чанар дээрээ эх оронч үзлийг нэмчихвэл ОК шүү. Мундаг лидер болоорой.
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • хүний эхнэр гологчид (112.72.11.101)
    Энэ хоёр монголын сайхан хосуудын нэг. Хэнд ч гай бололгүй мөрөөрөө яваа хөдөлмөрч залуус шүү.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Uuu (182.160.44.210)
    Ehner chini l muuhai shyy. Ontsgui hyyhentei suutsan shyy chi. Yu bodoj baisiim bee.
    2013 оны 10 сарын 25 | Хариулах
  • timur (202.179.20.150)
    CH. GANHUYAG AA OK. CHI SHYY. UHAANTAI LIDER MUNDAG ZALUU.... ZALUU HYN IIM BAIH ESTOI .. AMJILTAD HYREH TSAG B.NA NAS B.NA
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
  • uku (114.31.70.65)
    chamd amjilt husii
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.111.10)
    ХОТШ СЭБанкуудыг дампууруулах эх үүсвэрийг тавиад өөртөө аваад хөлжсөн этгээд биш үү
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
    • зоч
      гадны хөрөнгийг ард түмний нэрээр аваад, өөрийн болгож авсан луйварчдын нэг юм.
      2013 оны 09 сарын 26
  • bi (103.9.90.38)
    za ene baliar yum yag orchuulagch baij haragdaach, angliar us tsag gej uuniig helehgui, hoyor gurvan ug chadan yadan holbodog, adgiin muu hun shuu dee. tahir dutuu huuhdee hayaad yavsan, amerikchuudiig hulhidaj hugjliin altan zang ooriin bolgoson geed yariad baival adgiin hoshnogo doloogch durak daa
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    ene hvn uls turuus vvr ybj baina daa
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 0 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 42 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 42 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 42 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК