
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Их аманд амьдардаг иргэн С нь охин Х-ийн хамт шатаж нас барсан хэргийг нийслэлийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 9-р байрны 33 тоотод байрлах “Булган брокер” ХХК-наас бэлэн биет 3 сая төгрөг, Lenovo-Think Pad, HP зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан хэргийг СБД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 19а байр 03 тоотыг түрээслэдэг “Team work visual” ХХК-ний захирлын өрөөнөөс Samsung LED телевизор, i-7 загварын процессорууд, HP23 LED дэлгэцүүд, зэрэг эд зүйл алдагдсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)