
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэл гарсан ч тэрбээр өөрөө үгүйсгэсээр байгаа юм. Харин ЦЕГ-аас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэнийг баталсан. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний өмгөөлөгч өнөөдөр 16.00 цагт "Шинэ дэлхий" телевизийн байранд мэдээлэл хийхээр болжээ.
Т.Энхэлээ