
2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан иргэдийг шүүх хурал улсын яллагч А.Дэлгэрмөнх нь өөр шүүх хуралд оролцож байгаа мөн яллагдагч Бугасүрэнгийн өмгөөлөгч тодорхой шалтгаанаар ирж чадахгүй болсон учир хойшилсон. Шүүх хурал нөгөөдөр болох юм. Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Харин шүүгдэгчдийн зүгээс “Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэж үзэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/