зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхний асуудлаар уулзалт боллоо

2013-9-30
0
ЖИРГЭХ

 1Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт өнөөдөр болж, ГССҮТ-ийн эмч, ажилчдын үүсгээд буй асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар энэ сарын 26-ны өдөр болсон үйл явдлын талаар сайдад танилцуулахдаа, “Бид өчигдөр ГССҮТ дээр очиж эмч нартай уулзаж, нөхцөл байдлыг үзээд сайд болон холбогдох албан тушаалтантай уулзъя, харилцан ойлголцъё гэсэн асуудлыг тавиад суулт хийхийг нь зогсоосон. Эрүүл мэндийн сайд болоод ЭМЯ-ны удирдах албан тушаалтнууд салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудалд шуурхай арга хэмжээ авч биднийг хүлээн авч уулзаж байгаад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон эмч, ажилчдын нэрийн өмнөөс талархаж байна. ГССҮТ-ийн шинэ удирдлагыг эмч, ажилчид эсэргүүцэж, 13 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдаж, шаардах бичгийг хүртэл удаа дараа салбарын яаманд хүргүүлээд байхад өдийг хүртэл ямар ч шийдвэр гаргахгүй байгаад Эрүүл мэндийн сайд тайлбар хийх ёстой гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарт удирдлгаараа ирж байгаа хүнээ хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Бүхэл бүтэн байгууллагын 518 ажилтны 70 гаруй хувь нь гарын үсэг зурж эсэргүүцэж байна. Үүнийг ЭМЯ анхаарч үзэх ёстой. Шалгаруулалт бүр дээр шалгаруулалтын комисс солигдож байх ёстой зэрэг асуудлууд ч бий. Энхбаяр гэж хүн яагаад даргаар сонгогдчихов оо. Шалгаруулалтад ороогүй байж ямар шалгуураар гараад ирэв. Энэ асуудалд мэдээлэл өгчих л дөө” гэв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын төлөөлөл ч тус эмнэлгийн удирдлагын асуудалд Эрүүл мэндийн яамны зүгээс нухацтай анхаарч, хамт олны сэтгэлд нийцэж, хамтран ажиллах боломжтой хүнийг сонгон шалгаруулж томилохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Юуны өмнө та бүхэнд эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт яагаад явуулах боломжгүй байгаагаа тайлбарлах нь зүйтэй болов уу. ЭМЯ-наас гурав дахь шатлалын төв эмнэлгүүд, төрөлжсөн төвүүдийн статусыг өөрчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж чадах лавлагаа төвүүд болгосон. Учир нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй уялдаад ЭМЯ-наас сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү сонгон шалгаруулалт хийгдэх явцад Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэдэг өөрийн эрх мэдэлдээ олгогдоогүй шинэ журмыг гаргаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийг баталгаажуулж өгөхгүй гацаанд оруулснаас болж өдийг хүртэл зарим эмнэлэг даргагүй явсан. Энэ хугацаанд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд олон сөрөг үр дагавар гарч ирсэн учраас төсвийн Ерөнхийлөн захирагч, салбар хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын тухай хуулийн дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын дарга, мөн төсвийн менежерийг шууд сонгох эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалт явагдах боломжгүй байгаа газруудыг эзэнжүүлж, томилсон. Энэ томилгоог хийх хооронд ГССҮТ-өөс миний нэр дээр таван шаардлага ирсэн. Тэнд зөвхөн даргыг томилуулахгүй байх тухай асуудал байсан болохоос байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний чирэгдэл, чанар аюулгүй байдлын тухай асуудал байгаагүй. Тиймээс би энэ асуудалд ач холбогдол өгч уулзах шаардлагагүй байгаа юм байна гэж ойлгосон. ГССҮТ-ийн зүгээс нэгнээ муулсан бичиг их ирсэн. Тиймээс би гаднаас хүн томилж ажиллуулах нь зөв юм байна гэдэг байр суурьтай болсон учраас Ц.Энхбаяр эмчийг томилсон. Тэрээр мэдлэг мэргэжлээрээ хамт олныхоо дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Мэдрэлийн мэс заслын эмчээр олон жил ажиллаж, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа” хэмээв.

ГССҮТ-ийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Р.Шагдарсүрэн: “Би мэргэжлээрээ ГССҮТ-д 40 жил, бусад газар 6 жил ажилласан. Энэ хугацаанд гэмтлийн эмнэлгийнхэн ингэж аашилж байсан удаа байхгүй. Эдгээр эмч нар бол миний шавь байсан хүмүүс. Тэд маань “Багшаа, эрүүлийг хамгаалахын салбарт нэр хүндтэй хүнийг эмнэлгийнхээ дарга болгоё оо” гэсэн. Би тэдэнд эмчилгээ үйлчилгээгээ доголдуулалгүй 2 дахин сайн ажиллаарай гэж захисан байгаа. Сайтуудад манай эмч нараас нэрийг нь цохоод Отгонгэрэлийн хамсаатнууд гэж бичсэн байна лээ. Бид бол цаг наргүй л ажилладаг хүмүүс. Би хувьдаа бодож байна. ЭМЯ-нд сайн сайн менежерүүд олон. Тэдний нэгийг нь даргаар томилбол манай хамт олон дэмжинэ. Бид ажлаа хийе. Гэмтэл бол их хүнд ажилтай эмнэлэг. Миний хувьд энэ эмнэлгийг өөд нь татах юмсан. Нэг ч гэсэн хагалгааг нутагшуулах юмсан гэж зорьж явдаг” гэлээ.

Уулзалтын төгсгөлд МЭМАҮЭХ, ГССҮТ-ийн эмч нар сайдын томилгоог хүндэтгэж байна. Гэхдээ ТАЗ-д хандаж даргын сонгон шалгаруулалтыг явуулах эрх зүйн нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв. Сайд ч ЭМЯ-ны төрийн албаны салбар зөвлөлийг ТАЗ-өөс баталгаажуулбал дарга нарын сонгон шалгаруулалт явагдах эрх зүйн нөхцөл нь бүрдэж, шалгаруулалт явагдах боломжтойг хэллээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
11111
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    6 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    14 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    21 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    24 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    30 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    52 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    3 цаг 8 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    3 цаг 15 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 51 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    4 цаг 21 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 10 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    5 цаг 14 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 53 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    8 цаг 2 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    8 цаг 17 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    8 цаг 29 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    8 цаг 32 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 48 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК