
Амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн 4, мэдээллийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах анги, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан
дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн
тасгийг гаргахад 2х2 метрийн хэмжээтэй 2 ширхэг амбаар шатаж байсныг
унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 55 дугаар
гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34
дүгээр ангийн тасгийг гаргахад 12х11 метрийн хэмжээтэй байшингийн
дээвэр, таазны хэсэг шатаж байсныг унтрааж, 25 сая төгрөгийн өмч
хөрөнгийг гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/