
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 03:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 12х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, гал зуухны хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 7 дугаар байрны айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад тагтан дээр эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсэд байсан 4 иргэний амь биеийг аварч аюулгүй газарт хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/